Бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүний тэмдэгийг гавъяатын тэмдэгтэйгээ хослуулж чадсан дуучин С.Жавхлан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээсэн нь нийгмийг талцуулж, түүний дууг сонсдог ард түмний сэтгэлийг гонсойлгож байгаа. Сошиал ертөнцөөр явж буй комментуудыг харвал одоогийн суудал нь дуучин залууд ахдасхийгээд таарсан. Одоо Ерөнхийлөгч гэхээ боль хэмээн эсэргүүцсэн байх юм. Гэтэл сүүлийн үед түүнийг дэмжсэн шүлэг хүртэл зохиогдож, like дарна уу, share хийнэ үү хэмээн давалгаалж эхэллээ.
МУГЖ, УИХ-ын гишүүн С.Жавхланд
Саарал ордонд байгаа хүмүүсээс
Самандын Жавхлан онцгойрч харагдаад
Гадаадын үнэтэй хослолнууд дунд
Ганцхан дээл сондгойрч харагдаад
Ганц шүлэг бичихгүй бол
Гар минь загтнаад болохгүй нээ…
Олон мууран дундах оготно аятай
Орчин нь нилээн бач уу байх шигээ
Олиггүй баахан гишүүдийн дунд
Орчлон дэндүү давчуу байх шигээ
Эх хэлээрээ ярихаар
Эрлийз хүмүүс доёолоод байхийн
Дээлээ өмсөхийг шаардахаар
Дээрэнгүй хүмүүс дооглоод байхийн
Ах дүү хамаатан садан дунд
Айлын хүүхэд шиг гансраад байх шигээ
Авилгалчдаар дүүрэн ордонд
Ардын хүү ганцаардаад байх шигээ
Хамаг Монголоо өмгөөлсөн
Хатуу бэрх тулаанд чинь
Хажууд чинь байж хань болохгүй ч
Хандаж хэдэн үг хэлье
Олонхи нь таньд хатуурхана
Орхиж битгий буцаарай
Олуулаа таныг гадуурхана
Огтхон ч битгий цуцаарай
Дээлээ өмсөж морио унаад
Дэлхийг донсголсон түүх байхад
Нэгдэж бүгд дээлээ өмсөөд
Нийгмээ өөрчлөх өдөр ирнээ
Та харин тэсээрэй
Тайван байлгахгүй тэмцээрэй
Зав гарвал түлхчих гээд
Завсар гарвал хүлчих гэсэн
Зальжин нөхөд олон тул
Зайгаа сайн барьж яваарай
Аюул ихэнхдээ араас ирдэг
Ард талаа сайн харж яваарай
Амжилт бүхэн биднээс эхлэнэ
Ард түмнээ сайн хайрлаж яваарай
Нэг л бишдээд ирвэл
Нийтээрээ бид нэгдэнэ уриалаарай
Нэг ч алдаа бүү хий
Нээтэглээд таныг барина шүү
За тэгээд ард олон нь
Залуу хөгшингүй таны талд
Нэрээ хичээгээд гэрээ сахиад байж бай
Нэг л өдөр бид очно бүү ай…
✔Самандын Жавхлангаа дэмжицгээе!
Э.Тайвантөр
Сэтгэгдэл (30)