Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр дахь өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцсон юм. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 61, 70, 86, 125 кг, эмэгтэй 53, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаан боллоо.
Тэрбээр олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг 8 дахь, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нар 5 дахь удаа, Гавьяат тамирчин Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд нар 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн хошой удаа, олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, П.Орхон нар анх удаа улсын аварга болжээ.
Өмнө нь УАШТ-нээс мөнгө, хошой хүрэл, 7 алтан медаль хүртээд байсан олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг алтан медалийнхаа тоог 8 болгож УАШТ-нээс 11 дэх медалиа хүртжээ.
Олон улсын хэмжээний мастер П.Орхон эмэгтэй 63 кг-ын жинд түрүүлж түүний найз залуу, олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа нь өмнөх өдөр эрэгтэй 65 кг-ын жинд түрүүлж УАШТ-нээс үерхдэг залуу бөхчүүд хамтдаа улсын аварга цол хүртэцгээсэн нь тэмдэглүүштэй сонин үйл явдал боллоо.