Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн "Буянт Ухаа" спортын ордонд өчигдөр эхэлсэн бөгөөд нийт 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.
Өчигдөр явагдсан хөнгөн жингийн барилдаанд эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглож буй улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин Ц.Энхжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд “Арслан” клубын тамирчин С.Энхтунгалагийг оноогоор цэвэр ялж, хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр их спортоосоо түр хөндийрөөд байсан ч эргэн ирж, ийнхүү медаль хүртлээ. Тэгвэл энэ жингийн аваргаар ОУХМ Э.Нарангэрэл тодорлоо. Мөн эмэгтэйчүүдийн 55 кг-д Э.Даваачимэг, 60 кг-д Б.Шоовдор, 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар тус тус аваргаллаа. Харин эрэгтэйчүүдийн 57кг-д С.Батболд, 65 кг-д Н.Лхамгармаа нар аваргын алтан медалийг хүртэж, энэ оны улсын аварга боллоо.
Тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сэтгэгдэл (1)