Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа шинэ оны өмнөхөн долоо дахь ноён оргилдоо төрийн далбаагаа мандуулсан.
Тодруулбал, тэрээр Антарктид тивийн ноён оргил Винсон массивд хүрсэн бөгөөд тус уулын оргил нь далайн төвшнөөс дээш 4897 метр өндөр аж.
Тэгвэл МУГТ Б.Гангаамаа өнөөдөр эх орондоо ирэх байсан боловч нислэг нь хойшилжээ.
Киргиз улсад цаг агаар муу байгаа тул Улаанбаатар руу нислэг үйлдэх байсан агаарын хөлөг ийнхүү нислэгээ хойшлуулжээ.