2016 оны 12-р сарын 29-ны өдрийн 13 цагт Улаанбаатар чуулгын байранд “Ай Эйч Си”ХХК-ны зохион байгуулдаг 7 дах жилийн K-POP & Cover Dance амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн нь жил бүр уламжлал болсон бөгөөд тэмцээний шагнал нотебүүк таб мөнгөн шагнал дурсгалын зүйлс болоод гол шагнал нь БНСУ-д суралцах сургалтын тэтгэлэг олгодог билээ. “Ай Эйч Си”ХХК-ны хөрөнгө оруулагч ерөнхий захирал Гүон Иг Сон нь тэмцээний нээлтийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ энэхүү жил бүр зохион байгуулдаг тэмцээнээ цаашид уламжлалын дагуу жил бүр зохион байгуулхаас гадна мөн өөр олон тэмцээнүүд зохиох болно гэж дурдлаа.
Энэ удаагийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар мэдээж “Ай Эйч Си”ХХК , ерөнхий ивээн тэтгэгчээр БНСУ-ын Солонгос Олон Улсын их сургууль, солонгосын эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч эмнэлэг болох Олон улсын Эн Эе эмнэлэг , Юны Кореа, KCTS, Сити их сургууль хамтран ажиллаа. Нийт 60 бичлэгээс 31-г шалгаруулж, 12.24-ны 10:00 цагт Сити их сургууль дээр дундын шалгаруулалт болж 18-н баг оролцогч финальд оролцохоор шалгарлаа. Тэмцээнийг“Эх Орон” ТВ-н захирал А.Машмаа, Ай Эйч Си”ХХК-ны захирал Х.Янжинсүрэн, Сити их сургуулийн бүжгийн багш Х.Ууганбат, зохиолч А.Пүрэвмаа, Ажилчин залуучуудын оройн сургуулийн нийгмийн ажилтан багш Х.Гандолгор, Солонгос Олон Улсын Их Сургуулийн гадаад харилцааны албаны дарга Жон Юн Сог, Олон Улсын Эн Эе эмнэлэгийн Хэ Ин Жон дарга нар тэмцээнийг шүүв. Мөн тэкевондогийн “Эхлэл” клубын гишүүн Б.Анар-Эрдэнэ клубынхээ 11 гишүүдийн хамтаар уригдаж Монгол төрийн дуулалын аян дээр үзүүлэх тоглолт хийж, Тэмүүжин морин хуураар ая дуугаа өргөсөн нь оролцогчид болон үзэгчдийн талархал хүлээлээ.Тэмцээний дүн гарч СУИС-ын оюутан Ё.Дамчаабадгар бүжгээр тэргүүн байр эзлэж, МУИС-ийн GG хамтлаг бүжгээр 2-р байр, Сити их сургуулийн Г.Мргад дуугаар 3-р байр, Дархан хотын Од сургуулийн ICE BOX хамтлаг бүжгээр 4-р байр, ШУТИС-ийн DANIELS хамтлаг бүжгээр 5-р байр, тусгай байранд МУИС-ийн Б.Тольтгилбэр тус тус шалгарлаа. 2017онд БНСУ-ын СОУИС-иас мөн 8 дах тэмцээний ивээн тэтгэгчээр оролцож зохион байгуулах бөгөөд бүртгэлийн мэдээлэлийг 7011-7000 / 9913-3937 / 9595-0321 утсаар холбогдож авах боломжтой.