2017 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ нэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү ажиллана. Ингээд тэмцээний хөтөлбөрийг танилцуулъя.
Нэгдүгээр сарын 7, Бямба гариг
10.00-14.00 цагт: Урьдчилсан болон дагах барилдаан
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
17.00-19.00 цагт: Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Нэгдүгээр сарын 8, Ням гариг
10.00-14.00 цагт: Урьдчилсан ба дагах барилдаан
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
16.00-19.00 цагт: Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
19.00 цагт: Багийн дүн гаргах, шагнал гардуулах ёслол, хаалтын ажиллагаа