Харүмафүжи Д.Бямбадорж оны шилдэг сүмоч болжээ. Тэрбээр, Японы спортын өдөр тутмын хэвлэл болох “Хойчи Шимбү” сонины газар 2016 оны шилдэг сүмочийг шалгаруулсан бөгөөд тус шалгаруулалтын эцсийн шатанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж болон озеки Кисеносато нар шалгаран үлджээ.
Ийнхүү 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж шилдгээр шалгарсан байна. “Хойчи Шимбү” сониныхон түүнийг 2016 онд болсон бүх башёд тогтмол өндөр амжилт үзүүлсэн хэмээн үнэлж энэхүү шагналыг хүртээсэн юм.