“Монгол бөхийн өргөө”-нд энэ сард гурван томоохон бөхийн барилдаан болно.
- Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөрт зориулан улс аймгийн алдар цолтой үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг билээ. Шинэ үндсэн хуулийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 13-нд болно.
- 15-нд “Талх чихэр” ХХК-ийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох юм.
- 22-ны ням гарагт улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох юм байна.