“Аргил цагаан өвгөн” туулийг бүрэн эхээр нь ирэх амралтын өдрүүдэд Богд хааны ордны музейн Хаан туулийн өргөөнд хайлна. Энэхүү туулийг Монгол Улсын төрийн шагналт туульч Б.Авирмэдийн хүү төрийн өргөмжлөлт туульч А.Балдандорж хайлах ажээ.
Богд хааны ордон музей жил бүр өвлийн сард соёлын биет бус өвийг хамгаалах, баримтжуулах, сурталчлан таниулах ажлын хүрээнд Хаан туульсын өргөөнөө монгол тууль хайлуулдаг уламжлалтай. Тухайлбал, уг өргөөнд өмнөх жилүүдэд “Аргил цагаан өвгөн”, “Наранхүү хаан”, “Долоон настай довон хар бөх”, “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” зэрэг туулийг бүрэн эхээр нь хайлуулж, олон нийтийн хүртээл болгож байсан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн сард “Бүжин Даваа хаан” хэмээх их хөлгөн туулийг хайлсан билээ.