Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа арванхоёрдугаар сарын 25-нд Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийсэн. Тэрбээр 2016 оны 12 дугаар сарын 30-нд Антарктидын Юнион Глетчер-ээс ИЛ-76 онгоцоор хөөрч Чилийн Пунта Аренас хотод хүрэлцэн ирсэн байна.
Юнион Глетчер-т цаг агаарын таагүй байдлаас болж 1-2 хоног эх газраас онгоц хүлээн авах боломжгүй байжээ. Учир нь, сүүлийн хэд хоног Юнион Глетчер-т цасан шуургатай, манан ихтэй байсан гэж уулын хөтөч, Оросын уулчин Александр Абрамов Юнион Глетчер-ээс мэдээлэв.
Тэрбээр энэ сарын 7-д эх орондоо ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.