Унадаг дугуйгаар явах нь спортын хамгийн аюулгүй бөгөөд ашиг тустай төрлийн нэг гэж саяхан болтол үзэж ирсэн билээ. Гэвч саяхан Бельгийн эрдэмтэд унадаг дугуйгаар явахын ашиг тусын талаар хэд хэдэн судалгаа хийгээд, таагүй дүгнэлтэд хүрсэн байна.
Хотын нөхцөлд унадаг дугуйгаар явах нь ашиггүй төдийгүй, тэр ч бүү хэл хортой гэдэг нь илэрчээ. Хотын хортой агаар бүхий гудамжаар унадаг дугуйгаар явахад эрүүл мэндэд ихээхэн эрсдэлтэй байдаг байна.
Эрдэмтэдтуршилтад оролцсон хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар явдаг хүмүүсийн амьсгалын давтамжийг судлажээ. Амьсгал хурдасахад дугуйчны цусанд аюултай бодисууд их хэмжээгээр орж, хор нь биеийн идэвхитэй байдлын ашиг тусаас давдагийг нотлосон байна. Түүгээр ч барахгүй, ийм нөхцөлд унадаг дугуйгаар явахад ядаргаанд ордог аж. Харин ядарч, суларсан бие махбодь олон өвчин, тухайлбал вирусийн өвчинд өртөмхий болдог байна.
Хотод унадаг дугуйгаар явахаас, ялангуяа ажилдаа унадаг дугуйгаар явахаас татгалзахыг эрдэмтэд зөвлөжээ. Юу гэвэл явдаг чиглэл нь гол төлөв хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамж байдаг байна. Харин ой мод, паркийн бүсэд л унадаг дугуйгаар зугаалах хэрэгтэй гэж шинжээчид хэлж байна
Сэтгэгдэл (1)