Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болж Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэлээ.
Харин улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх нар шөвгөрөв. Тус барилдааныг таван жилийн өмнөөс жил бүрийн 12 дугаар сарын 29-нд буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн өдөр зохион байгуулж байгаа юм.
Анхны буюу 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэсэн бол 2013 онд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв. 2014 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гарджээ. Энэ барилдаанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв. 2015 оны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ.
Сэтгэгдэл (1)