Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгийн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Архангай аймаг нь нийт 125 улсын цолтонтой бөгөөд үүнээс 5 аварга, 14 арслан, 1 гарьд, 34 заан, 7 харцага, 64 начин цолтон энэ нутгаас төрөн гарчээ. Хүчтэний өлгий Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгийн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва тэргүүтэй энэ цагийн шилдэг хүчтэнүүд магнайлан зодоглох юм. Мөн энэхүү барилдааны түрүү бөх 5 сая төгрөг гардах бол үзэгчдийн дундаас гурван азтан тодрох аж.