ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч, буриадын нэрт бөх, дасгалжуулагч Геннадий Батюрович Баймеевийн дурсгалд зориулсан бүх оросын “Абай Гэсэр-2016” уламжлалт тэмцээн болжээ.
Тэмцээнд Буриад улсын районууд, Эрхүү муж, Байгалийн чанадахь болон Краснодарын хязгаар, Хакассын Бүгд найрамдах улс, Казахстан, Монгол, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны нийт 160 бөх оролцсоноос “Харгант-Цамхаг” клубын бөх Н.Амарсайхан 74 кг-ын жинд мөнгө, “Харгант-Цамхаг” клубын бөх Б.Анхбаяр 86 кг-ын жинд, “Хүч” спорт хорооны бөх Н.Золбоо 125 кг-ын жинд хүрэл медаль авчээ.
Тус тэмцээнээс Буриад улсын шигшээ багийн бөхчүүдийг сонгон шалгаруулж 2017 оны нэгдүгээр сард Красноярск хотод болох Д.Миндиашвилийн нэрэмжит болон И.Ярыгий нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох бөхчүүдийг сонгосон байна.
Тус тэмцээнээс өмнө нь манай бөхчүүдээс А.Болдсүх, А.Төмөрсүх, Т.Мөнхбаяр, Н.Баярмагнай, Г.Ганхуяг нар алтан медаль хүртэж байжээ.