-"Аз жаргалын дуран" кино наадам шилдгүүдээ тодрууллаа-
“Жүр үр ” компаниас санаачлан “Аз жаргалын дуран” богино хэмжээний кино наадмыг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Гранпри шагнал нь гурван сая төгрөгийн урамшуулалтай энэхүү кино наадамд “Аз жаргалаа хуваалцъя” сэдвээр залуу уран бүтээлчид оролцож “Гэгээнтэн” кино театрт шагнал гардуулах ёслол өчигдөр болсон юм. Тус богино хэмжээний кино наадам нь кино урлагт сонирхолтой залууст урам зориг хайрлаад зогсохгүй, тавхан минутад багтаан шинэ үеийн залуусын юу хүсэж мөрөөдөж, бодож явдгийг илэрхийлсэн сайхан мөч байлаа.
Энэ удаагийн “Аз жаргалын дуран” кино наадамд 26 багийн кино бүтээл ирүүлснээс эхний шатанд шалгарсан 17 бүтээлийг “Гэгээнтэн” кино театрт үзүүлж, мэргэжлийн шүүгчдийн шалгаруулж шилдэг бүтээлийг тодруулсан юм.
Шүүгчдийн комисст АЖ, УГЗ найруулагч Г.Жигжидсүрэн, МУСТА Р.Анхням, СГЗ сэтгүүлч Г.Золуаргал, кино зохиолч найруулагч А.Миеэгомбо, Кино зураач, МУКЗ-ийн кино зураачдын УЗ-ийн гишүүн МУСТА Н.Батжаргал нар багтаж шилдэг бүтээлийн эздийг тодрууллаа.
"Аз жаргалын дуран" богино хэмжээний кино наадмын
Гранпри "Уухай баг" - "Хоёр бие нэг зүрх" бүтээл
"Шилдэг найруулагч"-ын төрөлд “Сарлуу хар” баг - “31-н” бүтээлээр
"Шилдэг зохиол"-ын төрөлд “YSP” баг - “Би төсөөлөхдөө” бүтээлээр
"Шилдэг зохиол" -ын төрөлд “Зохиомж” баг - “Гэр бүл” бүтээлээр
"Байгууллагын нэрэмжит шагнал"-аар “TOTORO” - “Баг Цагаан зүрх” бүтээл
"Байгууллагын нэрэмжит шагнал" -аар “Image” баг “Бэлэг” бүтээлээр
Тусгай байранд шалгарсан бүтээлүүд
1. “Гэрэл” баг “Гэрэл” бүтээлээрээ
2. “Loyal” баг Болзоо Бүтээлээрээ
3. “Динозаврын өндөг” Түгээгч бүтээлээрээ
4. “Наранмандах” баг Халуун дүүгсэн гэр бүтээлээрээ
5. “TWO” баг Үнэ цэнэ бүтээлээрээ
6. “Prometheus” баг Эмэгтэй бүтээлээрээ
7. “Emotion” баг Аз жаргалыг түгээе бүтээлээрээ
8. “Кино мафи” Би хичээнээ бүтээлээрээ
9. “Бяцхан жирхнүүд” баг Happy smile бүтээлээрээ
10. “413” баг "Дэргэд бий" бүтээлээрээ тус тус шалгарлаа.
"Аз жаргалын дуран" богино хэмжээний кино наадмын шүүгчдийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Р.Анхням: "Тавхан минутад багтаан санаагаа илэрхийлнэ гэдэг амаргүй"
- Миний хувьд анх удаа кино наадам шүүж байна. "Жүр үр" компаниас нийгэмд сайн сайхан өнгө бэлэглэсэн кино наадам зохион байгуулсан нь маш сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Наадамд киногоо ирүүлсэн залуусын хувьд суралцах зүйл ихтэй сайхан наадам болж өнгөрлөө. Тавхан минутад багтаан тухайн утга санааг илэрхийлнэ гэдэг амаргүй. Харин манай залуу үеийнхэн чадаж байна, хийж бүтээх хүсэл, зориг байгаа нь бүтээлүүдээс харагдаж байлаа. Ялах, ялагдахдаа хамгийн гол нь биш шинээр шинэ зүйлс мэдэж, цаашид өсөж дэвжихэд шинэ алхам болж байгаад наадмын зорилго орших болов уу.
А. Миеэгомбо: "Алс ирээдүйгээ харж, уран. бүтээлч залуусыг дэмжиж байгаа нь сайн хэрэг"
"Жүр Үр" компаниас жил бүр санаачлан зохион байгуулдаг "Аз жаргалын дуран" кино наадмын энэ жилийнх "Гэгээнтэн" кинотеатрт болж байна. Залуус ч тун идэвхитэй оролцдог болсон нь сайн хэрэг. Дараа жилийн наадамд оролцох залуус маань утга санаа, ур чадвар, гүйцэтгэл дээрээ улам илүү цаг гаргаж, бодож төлөвлөж ажиллах хэрэгтэй санагдлаа. Гэхдээ алс ирээдүйгээ харж, уран бүтээлч залуусыг дэмжин ажиллаж байгаа "Жүр үр" компанийн хамт олон болон уг наадмыг зохион байгуулсан "Шүүдэр" продакшнд гүнээ талархаж байна.
"Жүр үр" компанийн захирал Б.Мөнх-Эрдэнэ: "Бид кино урлагт өөдрөг гэгээлэг өнгө аяс нэмэх, шинэ залуу найруулагч, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор дахь жилдээ энэ наадмаа зохиолоо. Цаашид ч "Жүр Үр" компани энэ наадмыг уламжлал болгон зохиох болно.