Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын ач охин Б.Буяндэлгэрийн зохиол, Б.Тулгаагийн найруулга “Өвлийн тууж” киноны нээлт өчигдөр боллоо.
Нээлтийн ёслолд тус киноны жүжигчид болон бусад уран бүтээлчид оролцов. Киноны гол дүрд соёлын тэргүүний ажилтан Э.Мөнхтөр, Б.Хулан, Б.Батмэнд, Б.Эрдэнэчимэг нар тоглож, дууг нь “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун дуулсан юм.
Тус киноны Энэрэлийн дүрийг бүтээсэн жүжигчин Э.Мөнхтөр “Өнгөрсөн онд манай киноны зохиол бэлэн болсон. Харин энэ оны нэгдүгээр сараас зураг авалт эхэлсэн. Бараг бүтэн жилийн хугацаанд хийгдсэн учир уран бүтээлчид бидний хувьд маш их хүлээлттэй байлаа. Сэдвийн хувьд амьдралын, хүний өнгөн хэсэгт анхаарах биш, дотоод сэтгэлийг нээн харуулахыг хичээсэн. Хүн хэдий гаднаа гэмгүй, өө сэвгүй сайхан харагдах боловч, дотоод сэтгэлийг нь, мөн чанарыг нь нээвэл ямар аймшигтай юм бэ гэдгийг харж болно” гэлээ.
Сэтгэгдэл (1)