Сингапур улсад 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөл тус тэмцээнд нийт 232 тамирчин оролцож байгаа юм. Манай улсаас энэхүү тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.
Тэгвэл эхний өдөр явагдсан "Нэр, зүс царай", "Хоёртын тоолол" төрлийн дараах байдлаар манай тамирчид нийт авах боломжит 69 медалиас 9 медалийг хүртээд байна. Тухайлбал, "Хоёртын тоолол" төрөлд ОУ-ын Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) 4635 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр Ерөнхий ангилалд насанд хүрэгчдийг ялан аварга болжээ. Мөн Мөнхшүр, Энхшүр нар дэлхийн шилдгүүдийг ардаа орхин медалийн болзол хангаад байна.