Монголын шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр Шангри-ла зочид буудалд боллоо. Хоёр дахь удаагаа зохион байгуулаж буй Монголын шилдэг хөлбөмбөгчин тодруулах шалгаруулалтад 23 тамирчны нэрийг дэвшүүлсэн юм.
Эдгээр тоглогчийг Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийнхэн статистик үзүүлэлт, улирлын амжилтаар нь дүгнэж тодруулав.
Ингээд шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах “Алтан бөмбөг”-н эздийг дараах номинациудад шалгарууллаа. Үүнд, оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч, шилдэг гоолыг шалгаруулахаас гадна бэлгэдэлийн шигшээ багийг тодрууллаа.
- “Хүндэт алтан бөмбөг” шагнал - “Хангарьд” клуб
- МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал - Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоо
- Шилдэг эрэгтэй тоглогч - “Хангарьд” клубын довтлогч О.Мижиддорж
- Шилдэг шүүгч - МХБХ-ны нэгдүгээр зэрэглэл болон Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч Ч.Жавхлан
- Шилдэг эмэгтэй тоглогч - “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга “Арвис” багийн ахлагч А.Алтантуяа
- “Ганган гоол”-ын шагнал - “Хоромхон” клубын төвийн хамгаалагч Д.Төрбат
- Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч -“Эрчим” клубын болон Монголын шигшээ багийн ахлах дасгалжуугч З.Баттулга
- Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч - “Арвис” клубын эмэгтэйчүүдийн баг болон өсвөрийн багийн дасгалжуулагч Л.Банзрагч
2016 оны бэлгэдлийн 11 тоглогчид:
- Хаалгач: Б.Ариунболд
- Хамгаалагч: Г.Билгүүн
- Хамгаалагч: Б.Гарьдмагнай
- Хамгаалагч: Д.Төрбат
- Хамгаалагч: О.Оюунбаатар
- Хагас хамгаалагч: Ишино Шута /Япон/
- Хагас хамгаалагч: М.Мөнх-Эрдэнэ
- Хагас хамгаалагч: О.Баяржаргал
- Хагас хамгаалагч: Э.Пүрэвдорж
- Довтлогч: Н.Наранболд
- Довтлогч: О.Мижиддорж нар тус тус сонгогджээ.
Сэтгэгдэл (2)