ОХУ-ын Сочи хотноо энэ сарын 2-ний өдөр эхэлсэн дэлхийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний долоо хүртлэх насны ангилалд өрсөлдсөн өсвөрийн шатарчин Н.Содбилэгт алтан медалийн болзол ханган сурагчдын шатрын спортын дэлхийн аварга боллоо.
Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас Ази тивийн аварга, дэлхийн сурагчдын аваргын мөнгөн медальт, олон улсын дэд мастер Л.Очирбат, Чех Улсад зохиогдсон “Czeh open 2016” шатрын тэмцээний мөнгөн медальт, Польш Улсад зохиогдсон олон улсын шатрын тэмцээний IV байрын шагналт С.Чингүүн нарын шатарчид амжилттай оролцож байгаа юм.
Дашрамд өгүүлэхэд тэмцээн өнөөдөр өндөрлөх бөгөөд уг тэмцээнд манай улсаас 7, 9, 13 хүртэлх насны охидын, мөн энэ насны нээлттэй ангилал гэсэн төрлүүдэд нийт 21 өсвөрийн шатарчин оролцож байгаа юм.