ОХУ-ын Чувашийн Новочебоксарск хотод М.В.Игнатьевийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд манай чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг амжилттай оролцсон байна. Манай бөхчүүдээс зургаан нь медалийн тавцанд зогсож, гурав нь төрийн дууллаа эгшиглүүлжээ. Тодруулбал 58 кг-ын жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 69 кг-д О.Насанбурмаа, 55 кг-д ОУХМ А.Батцэцэг нар алтан медаль хүртсэн бол 75 кг-д Б.Одончимэг мөнгө, 48 кг-д гавьяат тамирчин Ц.Энхжаргал хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний жин тус бүрт түрүүлсэн тамирчныг тав, хоёрдугаар байрыг гурав, гуравдугаар байрт орсныг нэг мянган ам.доллараар урамшуулжээ. Тус тэмцээнд Монголын баг тамирчдыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Дархан-Уул аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Е.Батдархан удирдан оролцсон бөгөөд Г.Амархүү шүүгчээр ажиллажээ.
Тэмцээнд манай 12 тамирчин өрсөлдсөн юм.