Өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Хунт нуур” балетыг бүжих юм байна. Гурван бүлэгт, дөрвөн үзүэгдэлт уг балетын удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, туслах найруулагчаар Ц.Чинзориг нар ажиллаж байгаа гэнэ.
Одетта, Одиллия, Ротбард, хатан эх, том, жижиг хун, бусад дүрүүдэд УДБЭТ-ийн балетын жүжигчид болон ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглох аж.
“Хунт нуур”-ыг анх 1975 оны зургадугаар сард дуурийн тайзнаа тавьсан түүхтэй бөгөөд өнгөрсөн онд 40 жилийн ой нь тохиож тус театрын хамт олон өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.