Монгол Улс, Индонез улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэхүү ойг тохиолдуулан Индонезийн Ява арлын Бантэн мужийн аялал жуулчлалын тусгай бүс Танжунг Лэсунгд Монголын соёлын төвийг нээжээ.
Нээлтийн үеэр Элчин сайд Ш.Батцэцэг “Энэ арга хэмжээ нь жилийн турш зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг. Соёлын төвд зочилсноор ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийнн жагсаалтад бүртгэлтэй Монгол гэр, нүүдэлчдийн түүх. соёл, амьдралын хэв маяг, монголчуудын оюун ухааныг шингээсэн оньсон тоглоом, Монгол үндэсний хоолтой танилцах боломжтой” хэмээжээ.