Тайландын нийслэл Бангкок хотноо бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцсон манай тамирчин, ДАШТ-ий алтан медальт ОУХМ Г.Угалзцэцэг дахин алтан медаль хүртэж хошой аварга болсон бол эмэгтэй модель ангилалд /Women's Fitness Physique up to 160cm/ оролцсон манай тамирчин А.Ичинноров алтан медаль хүртэж дэлхийн аварга цолтон болсон юм.
Мөн эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд оролцсон тамирчин Б.Бадамсүрэн хүрэл медаль, эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 65 кг-ийн ангилалд өрсөлдсөн ОУХМ Л.Саруулбат хүрэл медаль хүртсэн амжилт тус тус үзүүллээ.
Тэрээр манай тамирчид өнөөдөр орой 18:00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардах юм байна.