Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын 4 дэх удаагийн уралдаан Монгол бөхийн өргөөнөө амжилттай зохион байгулагдлаа.Тус тэмцээнд эх орны дөрвөн зүг найман зовхисоос нийт 148 оролцогч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 2-р шатанд 43 оролцогч, 3-р шатанд шилдэг 8 шалгарсан бөгөөд 12-р сарын Сумын цолтой болон залуу быөхчүүдийн барилдаан дээр тэд бөх цоллож, шилдгийн шилдгээ тодруулсан юм.
- Тэргүүн байрт: Төв аймгийн Зуунмод хотын харьяат, Налайх дүүргээс оролцогч Б.Цэрэндагва
- Удаах байрт, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, бөхийн цолчин засуул Б.Мөнхбаатар,
- Гутгаар байрт: Говь-Алтай аймгийн Шарга сумын /Налайх/ харьяат, засуул Э.Хүрэлбаатар
- Дөтгөөр байрт: Дархан хотоос оролцогч Б.Дарханням
- Тавдугаар байрт: Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, улсын засуул Т.Хэнбат,
- Зургаадугаар байрт: Увс аймгийн Ховд сумын харьяат Б.Гантулга
- Долдугаар байрт: Ховд аймгийн Чандманьсумын харьяат, засуул Б.Булгаа
- Наймдугаар байрт: Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, цэргийн заан заан, уртын дууч Д.Алтаншагай нар шалгарлаа.
Тэргүүн байрт шалгарсан Б.Цэрэндагвад Булган сумын Бугат сумын харьяат, цолчин засуул Д.Пүрэвсүрэнгийн үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит "ЭРХЭМ ДЭЭД" хэмээх шагналыг мөн гардуулсан юм.
Сэтгэгдэл (1)