Дэлхийн гоо бүсгүйчүүд нэгэн дор цугладаг алдартай тэмцээн бол “Miss World” юм. Улалмжлал ёсоор зохион байгуулагдаж буй тус тэмцээнд эх орноо төлөөлж А.Баярцэцэг оролцоно.
Тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тэрбээр өчигдөр 30 минутын хугацаанд хоол хийх даалгаварт оролцсон байна. Улмаар хонины сүүл ашиглан Монгол будаатай цай хийжээ.
Түүний энэхүү зоогийг шүүгчид амсаад уулга алдан дахин дахин уусан тухай цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
А.Баярцэцэг “Дараа нь бүх охидууд ирж ууж үзээд "Ийм амттай цай хэзээ ч амсаж байгаагүй юм байна" гэж байсан" хэмээжээ.
Энэ тэмцээнд Карибийн тэнгисийн гоо бүсгүйчүүд нэгдүгээр байранд орж Ази тив хоёрдугаарт шалгарчээ.
Сэтгэгдэл (1)