Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Токиогийн “Их дуулга” тэмцээнд дэлхийн 46 орны 300 гаруйф жүдоч оролцож байна. Тэрээр манай улсаас 13 тамирчин оролцож байгаа бөгөөд тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртээд байна. 48 кг-ийн жинд барилдсан М.Уранцэцэг алт, 57 кг-д Д.Сумъяа, 66 кг-д Д.Алдансүх нар хүрэл медаль хүртсэн юм.
Одоогоор манай улс медалийн тоогоор жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа. Японы тамирчид долоон алтан медальавсан бол Монгол, Австри улс нэг алтан медаль аваад байна. Тэмцээн хүнд жингийн барилдаанаар үргэлжилнэ.
Сэтгэгдэл (2)