Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Тэгвэл, ертөнцийн түүх болон үлдэж, өнөө цагийн хүмүүсийг гайхшруулж буй 24 шилдэг фотог танилцуулъя.
1. Дөрвөн хүний багтаамжтай гэр бүлийн унадаг дугуй 20-р зууны эхэнд мода болж байв. Энэ дугуйн дээр оёдлын машиныг хүртэл багтаасан нь хачирхалтай. 1939 он.
2. 1940 онд Лондонд бөмбөг турших үеэр нярай хүүхдүүд хүртэл хорт утаанаас хамгаалах баг зүүж байжээ.
3. Орос цэргүүдийн дунд унтаж буй бяцхан нохой. 1945 он.
4. Австри хүү амьдралдаа анх удаа хос шинэ гутал худалдан авчээ. 1946 он.
5. 1950-иад онд Афган эмэгтэйчүүд Европ маягаар хувцасладаг байлаа. Энэ бол Талибаны дэглэм тогтож, эмэгтэйчүүдийн хувцсыг гивлүүр нөмрөгөөр солихын өмнө нийтийн номын санд авсан зураг юм.
6. Битлз хамтлагийн Пол Макартни толины өмнө зогсоод сельфи зураг авч байна. 1959 он.
7. Кубын Хувьсгалын удирдагч Фидель Кастро АНУ-ын Линкольний дурсгалын хөшөөний өмнө баглаа цэцэг тавьжээ. Энэ үед Кастро социалист нийгмийг цогцлоохын төлөө тэмцэж байлаа. Тэр АНУ-д таалагдаагүй нь мэдээж. 1959 он.
8. Япончуудын зохион бүтээсэн "Муур мяу" гэдэг нэртэй хулгана устгагч машин. 1963 он.
9. Залуу Осама Бин Ладен Шведэд гэр бүлийнхээ хамтаар зургаа авахуулжээ. Баруун гар талаас хоёрдугаарт зогсож буй ногоон цамцтай хүү бол алан хядагч Осама байжээ. 1970-аад он.
10. Хиллари ба Билл Клинтон нар гэр бүл болохоосоо өмнө хамтдаа гар бөмбөг тоглож байлаа. 1971 он.
11. Тогонд цохиулсан цахилгаанчинд ингэж хиймэл амьсгал хийжээ. Энэ зураг "Амьдралын үнсэлт" нэрээр дэлхийд танигдсан юм. 1967 он.
12. Дэлхийн хоёрдугаар дайнд мордож буй цэргүүдийн хагацаж чадамгүй сүүлчийн үнсэлт. 1940-өөд он.
13. Найтааж буй эмэгтэйн хөрөг. 1900 он.
14. Анхны GPS систем. 1930 он.
15. Үйлчлүүлэгчдийг сэрээж буй байдал. 20-р зуун.
16. Долдугаар Эдуард хааныг нас барсанд гашуудаж 9 хаан цугларав. 1910 он.
17. Харли-Давидсоны цагдаа хоригдлыг төмөр торонд хорьж, шорон руу авч явж байна. 1921 он.
18. Гоо сайхны стандарт одоогийнхоос тэс өөр байх үед энэ хоёр бүсгүй миссээр тодорч байжээ. 1922 он.
19. Эмэгтэйчүүд арьсаа наранд түлэгдэхээс хамгаалж, усанд сэлэхдээ нүүрээ битүү тагласан ийм маск зүүдэг байлаа. 1920-иод он.
20. Адольф Гитлер толины өмнө зогсоод хэл үгээ ингэж бэлддэг байжээ. Түүнийг түүхэн дэхь шилдэг ухуулагч байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. 1925 он.
21. Лос-Анжелесийн нийтийн номын сан өвчтнүүдэд зориулсан зөөврийн ном үйлчилгээ нэвтрүүлжээ. 1928 он.
22. 93 mph хурдтай, нэг дугуйт мотоциклийг 1931 онд зохион бүтээжээ.
23. Лондонгийн давхар автобусны аюулгүй байдлыг ингэж хажуу тийш налуулан туршдаг байжээ. 1933 он.
24. Чикаго хотын Т загварын өргүүртэй гарааш. 1936 он.