Бүжгийн тоглолт
“Улаанбаатар” чуулгын бүжигчид сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээсэн шинэ бүтээлүүдээсээ сорчилж “Эрчист ирмүүн” тоглолтоо өнөөдөр үзэгчдэдээ өргөн барих гэж байна. Тоглолтын найруулагч, ерөнхий бүжиг дэглээчээр Соёлын тэргүүний ажилтан Д.Энхгэрэл ажиллаж байна. Тоглолтод "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, "Их Монгол" хамтлаг оролцоно.
Дуурь
Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччини гайхамшигтай олон дуурь бичиж, хүн төрөлхтөнд бэлэглэсэн. Түүний “Чио Чио Сан”, “Тоска”, “Богема”, “Турандот” дуурь үзэгч, сонсогчдийг бишрүүлсээр байгаа. Эдгээр дуурь нь манай Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа аль хэдийнэ тавшдаж, уран бүгээлчдийн бяр, чадлыг шалгахаас гадна сонгодог урлагт дуртай үзэгчдийн мэлмийг баясгасаар ирсэн. Энэ дундаас Ж.Пуччинийн “Тоска” дуурийг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүгээлчид сонгодог урлаг сонирхогч эрхмүүддээ зориулан энэ өнөөдөр толилуулах гэж байна. Энэ үдшийн Тоскад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг дуулах бол Каварадоссид Д.Эрдэнэ-Очир, Скарпья гүнд гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Чезаре Анжелоттид Э.Бумхүү дуулна. Театраасаа албан ёсоор гарахаа мэдэгдээд буй гавьяат жүжигчин Э.Амартүвшинг энэ үдэш л "Тоска”-гаас харах боломжтой.
Циркийн тоглолт
Өнөөдөр Улаанбаатар чуулгыг зорин “Гайхамшигт цирк” тоглолтыг үзээрэй. Тоглолтод “Улаанбаатар” циркийн жүжигчид Турк, Япон, ХБНГУ, Франц, ОХУ, БНХАУ зэрэг олон оронд тоглосон Олон улсын циркчдийн наадмын шагналт шилдэг үзүүлбэрүүдээ тоглоно.
Ковер тоглолт
Фейсбүүкээр хэдийнэ үзэгчдийн танил болсон ковер дуучид болох Анук, Очмаа нар хамтарсаи тоглолтоо өнөөдөр “UB palace’’-ын “Royal” танхимд зохион байгуупах гэж байна. Тоглолтын орлогоо "Ид шидийн орон" хүүхэд хамгаалал, хөгжлийн төв барих газрыг худалдаж авах зардалд 100 хувь хандивлах гэнэ. Баянхошууны Зүүн салааны эцэст байрлах 2000 мкв талбайтай энэ газрыг авахад 35 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөг.