Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадам өчигдөр болж өндөрлөлөө. Тус наадамд 50 гаруй дизайнер ур чадвараараа өрсөлджээ. Тэд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо”, “Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч” зэрэг номинацад өрсөлдөн шилдэгүүдээ тодруулсан байна. Ингээд шилдгүүдийг танилцуулъя.
Шилдэг эмэгтэй загвар өмсөгч: Загвсар өмсөгч Д. Долгион
Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Загвар өмсөгч н.Азжаргал
Фото модель: “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч О. Ариунзул, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н. Ану
Дэд байр: “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч н.Алтантуяа
Ирээдүйтэй загвар өмсөгч: Загвар өмсөгч Г.Бүрд
Шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Master Dodo” ХХК
Гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Precious fashion house” дизайнер Цээгий, Адъяа
Үндэсний хувцасны шилдэг дизайнер: Үйлдвэрлэл урлагийн сургуулийн дизайнерийн багш н. Энхтуяа
Өдөр тутам, чөлөөт, амралтын хувцасны шилдэг дизайнер: “Эвсэг” ХХК-ны дизайнерууд
Уламжлалд хувцасны шилдэг дизайнер: “Ур-Ундрах” ХХК-ны дизайнер Баасансүрэн
Шилдэг залуу дизайнер: “Урангоо Идэр” салоны дизайнер И. Урангоо
Шилдэг зурагчин: н.Цоггэрэл
Шилдэг makeup artist: "Наруми" салоны Г. Нармандах
Шилдэг үсчин: "Vidal" салоны захирал, Монгол улсын мастер үсчин Д. Одонгоо
Наадмын ивээн тэтгэгч байгууллагын шагнал: Загвар өмсөгч н. Азжаргал, н. Золбоо, н. Хулангоо, н. Адъяа
Тусгай байр: “Жи Энд Эс” ХХК-ийн дизайнер С. Ганзориг “Сомо” брэнд, “Mon line” ХХК-ийн дизайнер н. Цэрэнханд, н. Өнөрбат
Мөн жил бүр энэ наадмаас шинэ топ моделийг шалгаруулдаг ч өнөө жил тодруулсангүй. Топ моделийн хэмжээнд хүрэх загвар өмсөгч байсангүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.
Сэтгэгдэл (1)