Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл 2017” наадмын загварын долоо хоног өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус наадмын хаалтын үйл ажиллагаа болж, энэ оны шилдэг дизайнерыг шалгаруулах юм.
Монголын дизайнеруудын холбооноос 29 дэх жилдээ зохион байгуулж буй уг наадамд 50 гаруй дизайнер ур чадвараараа өрсөлдөж байна.
Тэд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацад өрсөлдөж байгаа аж. Мөн уламжлал ёсоор “Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч”, “Топ модель” тодруулна. Уг наадмын гала тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болно.
Сэтгэгдэл (1)