Азийн мисс тэмцээний финалд үлдсэн Галтхүү овогтой Энхжаргалын мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
“Азийн мисс 2016” тэмцээн ОХУ-д болж байна. Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож байгаа мисс Галтхүү овогтой Энхжаргал феналын шатанд шалгарчээ. Улсаа төлөөлөн оролцож, их гүрэнд эх орныхоо нэрийг гаргаж байгаа Г.Энхжаргалыг энэхүү тэмцээнд оролцож, амжилт үзүүлэхэд нь дэмжигч байгууллагаар “Тэнгэрийн Модун” ТББ ажиллаж байгаа юм байна. “Тэнгэрийн Модун” төрийн бус байгууллага нь ОХУ-ын аж ахуй нэгж байгууллагуудтай нэлээд хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд гадаад харилцаа хамтын ажиллагааг дэмжсээр ирсэн байгууллага юм.
Г.Энхжаргал нь 22 настай, 170 өндөртэй, 57 кг жинтэй бөгөөд биеийн харьцаа нь 93-63-90. Тэрээр Эрдэнэт хотод төрж Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14-р сургуулийг “Эрдэм” алтан медальтай төгссөн шилдэг сурагч аж. Одоо ОХУ-ын “Ивановский государстванный университет”-д сэтгүүлч мэргэжлээр энэ жил гуравдугаар курст суралцаж байна. Багаасаа бүжиглэж Эрдэнэт хотын Буянжаргал багштай “Оддын гялбаа” хамтлагийн гишүүн байжээ. Мөн тэрээргар бөмбөг, хөлбөмбөг тоглох болон усанд сэлэх хоббитой гэнэ. Мөн чөлөөт цагаараа шүлэг бичиж, адал явдалтай ном унших кино үзэх дуртай ажээ.