“Гоёл-2017”-ын сүүлчийн шатны шалгаруулалт арванхоёрдугаар сарын 1-нд болох тов гарчээ.
Монголын дизайнеруудын холбооноос 29 дэх жилдээ зохион байгуулах гэж буй “Гоёл” наадамд манай улсад үйл ажиллагаа явуулдаг хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацид бүтээлээ өрсөлдүүлэх юм.
Харин ирэх жилийн загварын өнгө төрхийг тодорхойлдог тус наадмын үндсэн тов хараахан гараагүй байгаа аж.