Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал түүхэн амжилтын эзэн боллоо.
Тэрбээр өчигдөр мэргэжлийн сумогийн 1000 дахь даваагаа авч, мэргэжлийн сумо бөхийн түүхэн дэх хамгийн олон даваа авсан бөхчүүдийн гуравдугаарт бичигдэхээр болов.
Тодруулбал Озэки Кайо 1988-2011 онд 1047 даваа, Ёкозүна Чиёнофүжи 1970-1991 оны хооронд 1045 даваа гэсэн амжилтаар тэргүүлдэг бол их аварга Хакухо М.Даваажаргал ийнхүү тэдний дараа бичигдэх боллоо.
Сэтгэгдэл (1)