Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Э.Тодгэрэл, Б.Одончимэг нарыг БСШУСЯ-наас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор шагналаа.
Соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, өчигдөр болсон ууган театрын 85 жилийн ойн баярын хурлын үеэр ийнхүү тэднийг болон театрын бусад уран бүтээлч, албан хаагчдыг шагнасан байна.
Мөн энэ жил Улсын драмын эрдмийн театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус театрын хамт олон "Жаргаагүй нар" жүжиг, драмын театрын гэрэл зургийн үзэсгэлэн, гала тоглолт, баярын хурал зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулж үзэгч олондоо бэлэг барьсан юм.