Бүгд Найрамдах Болгар улсын нийслэл Софи хотноо самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байгаа билээ. Тэрээр эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Ч.Марал-Эрдэнэ аваргын төлөө ОХУ-ын бөхтэй барилдаж, цэвэр ялан дэлхийн аварга боллоо.
Мөн байлдааны самбо бөхийн 57 кг-ийн жинд УАШТ-ий гурван удаагийн алтан медальт, спортын мастер Н.Тогтохбаяр хүрэл медаль хүртжээ.