Гүрж улсын Батуми хотноо өсвөрийн шатарчдын 8, 10, 12 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улс нийт 18 шатарчин, 1 шүүгч, 6 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тодруулбал, эмэгтэйгээс 8 нас-1, 10 нас-2, 12 нас-3 шатарчин өрсөлдөх бол харин эрэгтэйгээс 8 нас-4, 10 нас-4,12 нас-4 шатарчин тус тус оюун ухаанаа сорих юм.
Тэмцээн аравдугаар сарын 31-ныг хүртэл үргэлжлэх юм.
Сэтгэгдэл (1)