“Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг долоон орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Түвшинбат, Азийн аварга З.Энхзориг нараас бусад бүх шилдгүүд өрсөлдөнө.
“Чингис хаан-Улаанбаатарын цом” энэ сарын 23-нд өндөрлөж, аваргуудаа тодруулах аж.