Монгол улсын Филармонийн “New Season 2017” 45 дахь үзвэрийн тоглолт өнөөдөр 15:00 цагт Соёлын төв өргөөнд тоглогдоно.
2017 онд Монгол Улсын Филармони үүсэн байгуулагдасны 45 жил, Симфони найрал хөгжмийн 60 жил, Морин хуур чуулгын 25 жилийн ой тохиож байгаараа 45 дахь үзвэрийн жилийн нээлтийн тоглолт онцлог болж байгааг Монгол улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн онцолж байлаа.
Онцлох уран бүтээлээс дурьдвал Аrtura Marquez /Danzon№2/, Үхэж үл болно киноны хөгжим Шарав-/Дурсамж/, зохиолыг Улсын Филармоны гурван оркестор хамтарч тоглосоноор цоо шинэ өнгө аяс, хэмнэлийг үзэгч сонсогчидынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074, 88004849 утаснаас лавлана уу. Дашрамд дуулгахад “ New season 2017” тоглолтын эрэлттэй байгаа бөгөөд тасалбарын үнэ Партер 15’000 мянга, Бельэтаж 10`000 төгрөг аж. Тасалбарыг Улсын Филармоны касс, www.ticket.mn 1900-1800, 1900-1617 утасны лавлах үнэгүй хүргэлт хийн борлуулж байна