Монгол, Орос, Хятад гурван улсын эв найрамдлын томооохон бэлгэ тэмдэг болсон "Манжуурын тоо бүсгүй 2016” тэмцээн арванхоёрдугаар сарын 1-нд БНХАУ-ын Манжуур хотноо болно.
Монгол Улс дахь үндэсний шалгаруулалт энэ сарын 28-нд болох бөгөөд тэмцээнээс шалгарсан шилдэг 15 үндэсний ялагч “Гоо сайхны элч” олон улсын 13 дахь уралдаанд оролцох эрхтэй болох юм.
Дашрамд дурдахад, 11 дэх удаагийн гоо бүсгүйн тэмцээнд мисс Н.Ану тэргүүлж, гуравдугаар байрт Г.Алтанзул, А.Сайхантамир нар шалгарч байсан юм.