Монголын Хөлбөмбөгийн Холбооны Онцгой байдлын хороо хуралдаж “Хоромхон” багийг 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оноолоо.
Учир нь энэ сарын 11-нд болсон Монголын Хөлбөмбөгийн Холбооны цом 2016 тэмцээний өдрийн хагас шигшээ тоглолт болох "Дэрэн" болон "Хоромхон" багуудын тоглолтын үеэр Хоромхон багын зарим тоглогчид болон албаны хүмүүс шүүгчийн бүрэлдэхүүнийг хэл амаар дормжилж, спортын бус авир гаргасан байна.
Тухайлбал, Хоромхон багийн эмч Н.Болор-Эрдэнэ нь талбайн туслах шүүгч Т.Галдансүхийн биед нь ноцтойгоор халдсан нь нотлогджээ. Мөн багийн эмч Н.Болор-Эрдэнэд хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхийг 24 сараар хасаж 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
Иймд баг тамирчид болон албаны хүмүүс Хөлбөмбөгийн холбооны дүрэм журмыг баримталж, fair play зарчмыг дагаж мөрдөхийг МХБХ-оос уриаллаа.
Б.Цэцэг