Ялон улсын програмчлалын “Прокон-2016” олимпиадад Манай улсаас ШУТИС-ийн оюутнууд тэргүүллээ. Эх орноо төлөөлөн ШУТИС-ийн МХТС-ийн Компьютерын ухааны салбарын дэд профессор А.Хүдэрийн удирдсан Програм хангамжийн оюутан Ганзоригийн Чинбат, Тэгшбайхын Билгүүн нар амжилттай оролцож Монгол Улсынхаа нэрийг гаргав. Энэхүү олимпиад нь Азийн улс орнуудын их дээд сургуулийн дунд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсад зохион байгуулагдсан шалгаруулалтад МХТС-ийн баг түрүүлэн оролцох эрхтэй болсон аж.
Б.Цэцэг