ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын циркийн "Далайн амьтдын тоглолт" маргааш эхэлнэ. Тэрээр хүүхдийн паркт тоглох бөгөөд Монголд анх удаа болж байгаагаараа онцлогтой. Тоглолтын үзүүлбэрт далайн хав болон далайн гахайн сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ.
Тус тоглолтод тусгай асар зориулан зассан бөгөөд лхагва, пүрэв, баасан гарагт 18:00 цагаас, бямба, ням гарагт 12:00, 15:00, 18:00 цагаас тоглох юм. Тасалбарын үнэ суудлаасаа хамааран 15-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд гурваас доош насны хүүхэд төрсний гэрчилгээгээ авчран үнэгүй үзэх боломжтой юм. Тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн билетийн кассаар худалдаж байна.