Дэлхийн 60 орны мисс өрсөлдөж байгаа “Face of Beauty International 2016” наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тэрээр Монгол улсын соёл уламжлалтай танилцан, тэмцээний үндсэн төрлүүдэд оролцсон бөгөөд өнгөрсөн бямба гарагт "Соёлын төв өргөө"-д титмийн төлөө өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд ОХУ-ын мисс түрүүлж, ялагчийн титмийн эзнээр тодорчээ. Харин Замби, Филиппинийн гоо бүсгүйчүүд II,III байрт шалгарлаа.
Манай Монголын гоо бүсгүй Э.Урангоо авьяаслаг, шилдэг үдшийн даашинзтай гоо бүсгүйгээр шалгарч, IV байрт шалгарчээ.