Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг ирэх аравдугаар сарын 1, 2-нд УДЭТ-ын тайзнаа дахин тоглогдох гэж байна.
Тус бүтээл нь түүхэн жүжгийн уралдаанд шалгарч байсан юм. Мөн 2011 оны шилдгийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза” наадмын гран при, оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах “Мөнгөн мод” ёслолын ажиллагааны шилдэг бүтээлийн цомыг хүртэж байв.
Найруулагчаар Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, гол дүр Модун Шаньюйд УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Могул хатанд төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд нар тоглосон билээ.