“Face of beauty international” олон улсын тэмцээн ирэх сарын 9-нийг хүртэл Улаанбаатар хотноо зохиогдох бөгөөд тэмцээний албан ёсны хэвлэлийн бага хурал яг одоо GRAND HILL зочид буудалд боллоо. Дэлхийн өнцөг булан бүрээс буюу 60 гаруй орны миссүүд хүрэлцэн ирж гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөх юм.
Тэрээр олон улсын хэмжээний тэмцээний шүүгчээр найман хүн ажиллах бөгөөд ерөнхий зохион байгуулагч Мила Мануел /Mila Maneul/, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура /Pawee Ventura/, өнгөрсөн жилийн тимтийн эзэн Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза /Yeraldi barraza/ нар юм байна.
Харин Монгол улсаас тус тэмцээнийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин шүүхээр болжээ.
Сэтгэгдэл (8)