Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран Рио-2016 олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Тэмцээн аравдугаар сарын 01-02-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд болно.
Тэмцээнд 1999 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн тамирчид дараах жингийн ангилалд өрсөлдөх боломжтой.
Хөвгүүд:
-27кг, -30кг, -34кг, -38кг, -42кг, -46кг, -50кг, -55кг, -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, +90кг
Охид:
-32кг, -36кг, -40кг, -44кг, -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг жинд өрсөлдөнө.
Бүртгэл болон сугалаа есдүгээр сарын 30-ны өдөр явагдана.
Сэтгэгдэл (1)