Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний наадмын хоёрдахь өдрийн тэмцээнээс манай тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 56 кг-д Ө.Эрдэнэбаатар, эмэгтэйчүүдийн 62 кг-д Б.Буяндэлгэр нар алт, 72 кг-д Ц.Батцэцэг мөнгө, +70 кг-д М.Сугар хүрэл медалийн эзэн болсон байна.
Харин тэмцээний эхний өдөр манай тамирчдаас кураш бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д О.Чинбат мөнгө, жиү-жицү бөхийн эрэгтэйчүүдийн -94 кг-д Б.Ариунцог, +94 кг-д Б.Өнөржаргал тус тус хүрэл медаль авсан юм.
Сэтгэгдэл (1)