Японы “Иэно-Хикари” холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг “Дэлхийн хүүхдийн уран зургийн наадам” гар зургийн уралдаанд манай улсаас 6-15 настай 67 сурагч бүтээлээ сойжээ. Хүүхдийн зурах авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг уг наадмын онцлог нь улс бүр хүүхдүүдэд тодорхой нэг сэдэв оноож, зуруулдаг онцлогтой. Тэгвэл 24 дэх удаагийн наадамд манай сурагчид “Миний эх орон” сэдэвт бүтээлээрээ оролцож байна. Энэ cap дуустал оролцогчдын бүтээлийг хүлээн авах бөгөөд уралдааны ялагч арванхоёрдугаар сарын 31-нд тодрох аж. Тус улс дахь Монгол Улсын ЭСЯ, Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран зураач багачуудын бүтээлээр яамныхаа байранд үзэсгэлэн дэлгэхээр зэхэж буй гэнэ.