Монголбанкнаас энэ оны эхний найман сарын гадаад худалдааны дүн мэдээг гаргажээ. Тайлант хугацааны гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар буюу сая ам.доллараар буурч 5166.8 сая ам.долларт хүрчээ.
Энэ үзүүлэлтэд экспорт 7.9 хувиар буюу 258.2 сая ам.доллараар, импорт хувиар буюу 373.3 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлсөн хэмээн тайланд тэмдэглэжээ. Мөн энэ хугацаанд экспортын дүн импортынхоос 819.9 сая ам .доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм байна. Мөн энэ хугацаанд валютын төлбөртэй худалдааны тэнцэл сая ам.долларын ашигтай гарч, енгөрсөн оны мөн үеэс 59.3 сая ам.доллараар буурсан аж.