53 настай Аша Мандела гэгч эмэгтэй дэлхийн хамгийн урт үстэй хүнээр шалгарсан байна. Түүний хувьд 20 настай байхаасаа үсээ ургуулахаар шийдэж нэг ч удаа тайруулаагүй гэнэ. Тэрбээр өдгөө нөхөр хүүгийн хамт амьдардаг.
Аша анх 2008 онд дэлхийн хамгийн урт үстэй хүнээр шалгарч, Гиннесийн номонд бичигджээ. 2010 онд түүний үсийг хэмжиж үзэхэд таван метр орчим байв.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хэмжиж үзэхэд 17 метр орчим болсон нь гурван жилийн өмнөхөөс даруй гурав дахин урт ургажээ. А.Мандела “Үс маань миний амьдралын нэг хэсэг. Миний биеийн томоохон хэсэг учраас хэзээ ч тайрахгүй” гэжээ.